ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Ялбагийн хөндийд ан амьтны хөдөлгөөн ихсэж, хандгай, буга согоо, хүдэр элбэг үзэгддэг болжээ

Ялбагийн хөндийд ан амьтны хөдөлгөөн ихсэж, хандгай, буга согоо, хүдэр элбэг үзэгддэг болжээ

Ердөө гурван жилийн өмнө хууль бус алт олборлолтын уршгаар энд малын бэлчээр ч үгүй болчихсон, айл амьтны үхэр, адуу нүхэнд хөл алдаж их осолддог байсан юм. Сэтгэл өмөлзмөөр дүр зураг шүү дээ. Өндөр карьерууд эгнэж, хөрс хайрга чулуугаар хучигдсан байдалтай, машинаар байтугай алхаж явахад ч хүндрэлтэй байсан энэ талбайг нөхөн сэргээснээс хойш манай ялбагийн хөндийн 20 гаруй айл дээр нэмэгдэн шинэ оршин суугчид нүүж ирсээр байна. Ан амьтны хөдөлгөөн ч эрс ихсэж, одоо бол энэ хавиар хандгай, буга согоо, хүдэр ч элбэг харагддаг юм. Мөн жил бүр хар өрөвтас гэх тун ховор шувуу үзэгдэх болсон. Түүнийг харахад их сайхан байдаг." - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар

Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ) 2020 онд “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрөө эхлүүлж, хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон 8100 га гаруй газрыг тодорхойлж байжээ. “Оюу толгой” компани нөхөн сэргээх ажилд нэгдэн ороод, 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400га талбайд нөхөн сэргээлт хийсэн.

Нөхөн сэргээлт хийснээс хойш 3 жил өнгөрөхөд энэхүү хөндийн байгалийн өнгө төрх бүрэн сэргэж, Ялбагийн голын урсац тунгалаг болжээ.

Газрын нөхөн сэргээлтээр хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон тооны овоолго, огцом нүх шуудууг тэгшилж, голын голдирлыг сэргээх, хиймэл нуур, цөөрмийг тэгшитгэх, зарим тогтоолд эргийн налуулалт хийн аюулгүй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд Оюу толгой 2025 оны байдлаар 1210 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол яг одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантайн гол, Хүдэр сумын Хавчиргана ам, Амж зэрэг газруудад хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажилтай нийлээд нийт 1630 га талбай байгалийн төрхдөө эргэн орох боломжтой болно. 

Зургийн тайлбар: Ялбагийн хөндий нөхөн сэргээлт хийснээс хойш 3 жилийн дараа болон өмнө

 

“Энд нутаглаад 20 гаруй жил, энэ жил зусландаа буугаад 10 гаруй хонож байна. Хуучин нүх сүвэнд үхэр мал уначихна гэх айдастай, гар чанга байсан. Одоо бол тийм аюул гэж үгүй. Бараг үхрээ хариулахгүй барааг нь хараад л сууж байдаг болсон. Мал ч тэнхэрч, тарга тэвээрэг авч байгаа. Нэмээд голын захаар мод ургаад, нутаг маань нүдний өмнө сэргэж байгааг харахад сайхан байна.” - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин Ч.Бүжлхам

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Oyutolgoi

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна