Эрчим хүчний яам 8-р сарын 13-нд сэргээгдэх эрчим хүчний төслийн үнийн саналын дуудлага худалдаа /аукцион/ нээлттэй зарласан байна. Хэн нь Оюутолгойг нар, салхины эрчим хүчээр хамгийн хямд үнээр найдвартай хангах вэ? гэдэг нээлттэй өрсөлдөөн 9-р сарын 11-нд болно.
https://energy.gov.mn/contents/view/iid/2167
https://energy.gov.mn/contents/view/iid/2160
Оюутолгой Хятадаас авдаг эрчим хүчний импортонд жилд 120 сая доллар зарцуулдаг. Арав гаруй жилд зөвхөн цахилгааны төлбөрт 1 тэрбум 200 гаруй сая доллар урсас ирснийг энэ төсөл зогсооно. Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх өгөөж, ноогдол ашиг багасдаг, цалин орлого, төгрөгийн ханшийг сулруулдаг олон шалтгааны нэг жишээ нь энэ юм.
Оюутолгойн нар, салхины станц Бөөрөлжүүт зэрэг нүүрсний станцаас хэд хэдэн онцлог ялгаатай юм байна.
600 МВт-ын нар, салхины станц зөвхөн Оюутолгойг хангаж, жилд 130 орчим сая доллар Хятад руу гарахгүй Монголд үлдэнэ.
Бөөрөлжүүтийн нүүрсний станц шиг төвийн шугамд нийлүүлэхгүй. Сэргээгдэх эрчим хүч авахгүй байсан ч төл зарчим энд хамаарахгүй. Учир нь угаасаа төвийн шугамд авахгүй, Оюутолгойг л хангана. Нүүрсний цахилгаан станц барихад 5 жил хэрэгтэй. Харин сэргээгдэх эрчим хүчний станцыг 2 жилд босгоно. Өртөг зардал нь нүүрсний станцаас хямд. Тавантолгойн нүүрсний станц 5 жил барьж байхад Оюутолгойгоос Хятад руу 600 гаруй сая доллар гадагшаа урсана. Сэргээгдэх эрчим хүчний станц 2 жилд баривал 400 очрим сая доллар Монголд үлдэхээрээ ялгаатай. Оюутолгойг эрчим хүчээр хангах босго өндөр, болзол нь чанга. Жилд 1,7 тэрбум кВт.цаг эрчим хүчийг 99,5 хувийн найдваржилттай хангах хатуу шаардлагатай.
Монгол улс өвөл бүр гал алдах, хөлдөхөөс айдаг боловч 30 гаруй жил цахилгаан станц барихыг гадаад, дотоодоос гацааж царцааж ирсэн. Төсөл хариуцсан олон хүн орон шоронд орж, үр дагаварт нь өнөөдөр хөлдөх аюул өвөл бүр нүүрлэж байна. Цаасан дээр макет хэвээрээ үлдсэн Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнэбүрэн Багануур, Тавантолгой зэрэг урт жагсаалт бий. Зэлтэрийн гацаа ахиж хийхгүй бол Оюутолгойгоос жил бүр Хятад руу урсдаг 120-130 сая доллар эдийн засагт үлдэнэ.





