ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

ЭЗБӨЧС-ны төвийг Ч.Отгочулуу удирдана

ЭЗБӨЧС-ны төвийг Ч.Отгочулуу удирдана

Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.Отгочулууг өчигдөр /2026.01.30/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар томилжээ. Тэрбээр 2010 онд тус төвийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хувьд эдийн засгийн бодлого болон судалгааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажилласан. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Уул уурхайн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Отгочулууд хандаж, “Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах зорилт дэвшүүлсэн түүхэн үед ажиллах болж байна. Монгол Улс хэмээх нэг цул, энэ том айлыг дэлхийн дэвжээнд гарахад юу болж, юу болохгүй байгааг бодитоор хэлж хамтран ажиллах хэрэгтэй. Төвийн үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийг өргөжүүлэх саналаа бэлтгэж танилцуулаарай” гэдгийг захиж хэлжээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Ч.Отгочулуу

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна