ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Тэтгэврээ нэмэх мөнгө хайж буй төрд нэг “шинэ санаа” гарч иржээ

Тэтгэврээ нэмэх мөнгө хайж буй төрд нэг “шинэ санаа” гарч иржээ

Төр ахмадын тэтгэврийг нэмэх мөнгөө хаанаас олох вэ гэж удаан хугацаанд “толгой гашилгаж” байгаа бололтой. Харин энэ асуултад нэгэн энгийн мэт боловч сонирхолтой хариултыг УИХ-ын дарга Н.Учрал өглөө.

Тэрбээр авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг олон жил шоронд хорих нь бодит үр өгөөж багатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, “Авлигач нөхөр ял авч хэдэн жил суугаад яг хэнд хэрэгтэй юм. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр хоол идээд сууж байна. Түүний оронд хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Түүгээр нь хавдрын эмнэлэг барья, тэтгэврээ нэмье” хэмээн мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид авлигачдын “шоронгийн хоол”-ыг дааж байхаар, авлигаар олсон хөрөнгийг нь хурааж улсын хэрэгцээнд зарцуулах нь илүү ашигтай гэсэн санааг тэр дэвшүүлэв.

Сүүлийн жилүүдэд авлигын хэргээр ял авсан зарим хүмүүс хэдэн жил хоригдсон ч, хөрөнгө мөнгө нь хэвээр үлдэж, харин хорих ангийн зардлыг татвар төлөгчид даадаг гэх шүүмжлэл олон нийтийн дунд байсаар ирсэн. Тиймээс “авлигачдыг тэжээх үү, эсвэл хөрөнгийг нь хурааж нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх үү” гэсэн асуулт дахиад л сөхөгдөж эхэллээ.

Ямартай ч тэтгэврээ нэмэх мөнгө хайж буй төрд нэг “шинэ санаа” гарч ирсэн нь энэ. Харин энэ санаа бодит ажил болох уу, эсвэл ээлжит уриа хэвээр үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:тэтгэвэр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна