ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ЦЕГ: Нэгүүн.мн сайтын оффист хийсэн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурсан төрийн албан тушаалтантай хамааралгүй

ЦЕГ: Нэгүүн.мн сайтын оффист хийсэн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурсан төрийн  албан тушаалтантай хамааралгүй

Цагдаагийн байгууллагаас нэгүүн.мн сайтын оффист нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан өнөөдөр албан ёсны тайлбар өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар сарын 18-нд иргэн Д-ээс “нэгүүн.мн” сайтын сэтгүүлч өөрийнх нь хувийн эмзэг мэдээллийг цахим орчинд тараана хэмээн заналхийлж, 50 сая төгрөг авсан гэх гомдол ирүүлжээ. Уг гомдлын дагуу хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухайн сэтгүүлч иргэн Д-ийг сүрдүүлэн мөнгө авсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 11-нд 50 сая төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал илэрчээ.

Үүнээс гадна энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ний өдрүүдэд мөн адил хувийн шинжтэй мэдээлэл ашиглан дарамт үзүүлж, мөнгө нэхсэн байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна. Мөн хоёрдугаар сарын 27-нд иргэн Ж-ээс “нэгүүн.мн” сайтын сэтгүүлч нэр хүндэд халдсан мэдээлэл нийтлэх, цаашид тараана хэмээн заналхийлж, бэлэн мөнгө шаардсан гэх гомдол гаргасан байна.

ВИДЕОГ ЭНДЭЭС: 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЦЕГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна