ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн асуудлаар Даваа гарагт ҮАБЗ хуралдуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн асуудлаар Даваа гарагт ҮАБЗ хуралдуулна

“Бүх Монголчуудын Оюутолгой” хөдөлгөөний санаачлагчид өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нартай уулзаж Оюутолгойтой холбоотой таван шаардлага хүргүүлжээ.

 

Тэд Оюутолгойн асуудлыг хэсэгчлэн бус иж бүрнээр нь хэлэлцэх нэгдсэн ажлын хэсэг байгуулж, түүнд иргэдийн төлөөллийг оролцуулах, монголчуудын ногдол ашгийг яаралтай наашлуулах, Рио Тинтотой хийх хэлэлцээ дуусах хүртэл Онтрегийн асуудлыг хөндөхгүй байх, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дэх АМНАТ бууруулах болон иргэдийг торгохтой холбоотой заалтуудыг хасах, мөн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг шаарджээ.

 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлаар ард түмний байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлж, ирэх Даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж мэдээлэл сонсохоо мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд болон салбарын сайд шаардлагуудын талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон талаар хөдөлгөөний төлөөлөл мэдээлэв.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна