ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Оросын банкууд Монголд салбар нээх асуудлыг хөндөв

Оросын банкууд Монголд салбар нээх асуудлыг хөндөв

Элч.мн ОХУ-аас мэдээлж байна.

 
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд түлш, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа, байгаль орчны салбарын асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. Талууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолсон байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын талаас Сбербанк, Газпромбанк зэрэг төрийн өмчит томоохон банкууд Монгол Улсад салбараа нээх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ нь хоёр улсын хоорондын төлбөр тооцоог шуурхай, найдвартай болгох, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж буй.

Бид энэ талаар удахгүй дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:rusvisit

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна