ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүрд нь гаргадаг болох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүрд нь гаргадаг болох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэхээр болжээ. 

Бөхийн спорт сонирхох залуучуудын тоо нэмэгдсэн, бөхийн барилдаанд тооны дээрх хязгаараас болоод бүртгэлийн үеэр залуу бөхчүүдийг барилдуулахгүй хасах, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, авлига, ашиг сонирхол гарч байгаа зэргийг засах зорилгоор барилдах бөхчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаа.  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Мөн хуулиараа аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах зохицуулалттай юм.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:П.Сайнзориг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна