ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа

Хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Хүүхдийн төлөө – За бол заавал хий" үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан.

Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуулаар ахлуулсан дэд ажлын хэсэг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэг нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд бодит үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын гурван кейсэд явцын болон эргэн хяналт хийв. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, аргачлалын хэрэгжилтийг үнэлж, хүүхдэд үзүүлж буй шуурхай тусламж, хамгааллын үйлчилгээний явцад тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлон, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллалаа.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан багийн уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчны хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна