ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль Монголд анх удаа боллоо

Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль Монголд анх удаа боллоо

2026 оны 6  сарын 29-нөөс 7  сарын 9-ний өдрүүдэд МУИС-ийн номын санд тус олон улсын зуны сургууль (International Summer University in Social Work – ISUSW 2026)-ийг Улаанбаатар хотноо  болж дууслаа. Төв Азийн бүсэд анх удаа болж байгаа энэ  арга хэмжээнд 9 орны 30 орчим эрдэмтэн, профессор, судлаач, оюутан оролцож байгаагаараа онцлог юм. 

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн ажилтны зуны их сургуулийг зохион байгуулахад хамтран оролцож байна. 

 

Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгаалал, гэр бүл, нийгмийн ажлын боловсрол, нотолгоонд суурилсан практик зэрэг сэдвээр сургалт, илтгэл, хэлэлцүүлэг өрнөж,  олон улсын хамтын ажиллагаа, судалгаа, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 

Мөн Монголын нийгмийн ажлын туршлага, хүүхэд хамгааллын тогтолцоог олон улсын түвшинд сурталчлах ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

 

Тус зуны сургуульд "Сургалт судалгаа мэдээллийн төв"-ийн захирал М.Чанцалсүрэн, "108 хүүхдийн шуурхай тусламж хамгаалалын төв"-ийн захирал Б.Отгонцэцэг нар мэргэжлийн нийгмийн ажилтанг бэлтгэхэд суралцаж, мэдлэг чадвар боловсролоо дээшлүүлж байна. Хичээл 100 хувь Англи хэлээр явагдаж дууслаа.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:ГБХНХГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна