ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа

Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа

Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа дөрөв дэх жилдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа. Энэхүү тайлан нь харилцагч, хамтрагч байгууллага болон иргэдэд банкны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны өмнө хүлээж буй хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг илэрхийлсэн чухал баримт бичиг юм.

 

Тайлант онд Төрийн банк тогтвортой хөгжлийн чиглэлээр хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Тухайлбал, Уур амьсгалын эрсдэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын аудитын Эрнст энд Янг байгууллагын тогтвортой байдал хариуцсан багаас зөвлөх үйлчилгээ, сургалтыг авч,  энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлууллаа.

 

Төрийн банк дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, явцын тайлангаа НҮБ болон олон нийтэд хоёр дахь удаагаа хүргэж, хүлэмжийн хийн ялгарлаа олон улсын аргачлалаар тооцон тайлагнаж байгаа нь энэ юм. Мөн бид 200 сая ам.долларын бондыг гадаад зах зээлд амжилттай гаргаж, тодорхой хэсгийг ногоон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулан ажиллаж байна.

 

Дээрхээс гадна бид ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрүүлж, байгальд ээлтэй үйл ажиллагаа, аяны үр дүнгээ тайлагнан, харилцагч болон ажилтнууддаа чиглэсэн олон ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

Энэхүү тайлан нь зөвхөн банкны дотоод үйл ажиллагааг тайлагнахаас гадна харилцагч, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд банкны урт хугацааны стратегийн чиглэл, үнэт зүйлсийг ойлгуулахад чиглэж буй юм.

 

Цаашид Төрийн банк нь Тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх зорилгын хүрээнд хариуцлагатай, нээлттэй үйл ажиллагаагаа улам бэхжүүлсээр байна.

 

Та бүхэн Төрийн банкны 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Statebank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна