ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

НӨАТ-ын босгогүй болгож, бичил жижиг гэлтгүй БҮГД суутган төлөгч болно

НӨАТ-ын босгогүй болгож, бичил жижиг гэлтгүй БҮГД суутган төлөгч болно

Хялбаршуулсан горимын хүрээг 400 сая төгрөг хүртэл өргөжүүлж, 400 сая хүртэлх орлоготой бүх бизнес 1%-ийн НӨАТ төлөхөөр Татварын багц хуулийн төсөлд тусгажээ. 

Товчхондоо, молиго үмхүүлэлт буюу “400 сая болгоно” гээд НӨАТ-ын босгогүй болгох нь. 
Угтаа МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө НӨАТ суутган төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, бичил жижиг бизнесийн орчныг дэмжинэ гэж амалсан. Гэтэл өнөөдөр үүнийхээр эсрэг хуулийн төслийг Засгийн газраас санаачилж, хаврын чуулганаар хэлэлцэнэ. Оны өмнөхөн өргөн барьсан уг хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэх саналыг гаргасан ч гишүүдийн олонх нь яаралтай горимыг дэмжээгүй. 
Одоогийн хуулиар: 

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош бол ихэнх жижиг бизнес НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй, ердийн горимоор явдаг. 

Гэтэл 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлд,
•  Суутган төлөгч болох ерөнхий босгыг бүрэн авчихаж байна
• Харин хялбаршуулсан горимын босгыг 400 сая төгрөг болгож өгөөд, 400 сая хүртэлх орлоготой бүх бизнес 1%-ийн НӨАТ-аар төлөх боломжтой болгожээ.
Өөрөөр хэлбэл, одоо 50 саяас дээш бол л суутган төлөгч болдог байсан бол шинээр байгуулагдах ААН-үүд хэдэн төгрөгийн орлоготой байхаас үл хамаарч бараг бүх жижиг бизнес (дэлгүүр, онлайн худалдаа, такси, цех гээд) суутган төлөгч болж, НӨАТ-ын баримт олгох, бүртгэх, тайлагнах үүрэг хүлээнэ. 400 сая хүртэл нь 1%-иар төлнө гэсэн ч энэ нь нэмэлт дарамт, нэмэлт зардал шүү дээ.
Үр дагавар нь:
•  Жижиг бизнесүүдэд бүртгэл, тайлан нэмэгдэж, цаг хугацаа, мөнгө зарцуулна
•  Бараа, үйлчилгээний өртөг өсөж улмаар үнийн өсөлт иргэдэд шилжинэ
•  Нэг талаас НӨАТ буцаалт нэмэгдэнэ гээд ПР хийж байгаа бол нөгөө талаас илүү их НӨАТ цуглуулж аваад багахан хэсгийг нь буцаагаад “ард түмэндээ өгч байна” гэж шоу хийх гэж байна уу?
Энэ бол сонгуулийн өмнөх “дэмжинэ” гэсэн амлалтаа эсрэгээрээ эргүүлсэн жинхэнэ молиго үмхүүлэлт л болох нь. Хууль хараахан батлагдаагүй, УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэгдэх тул одоо л дуугаръя, иргэд, ААН-үүд ээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна