Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний ивээл дор зохион байгуулагдаж буй “Үндэсний майхант цугларалт–2026” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.






Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бодлогын газрын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат, холбогдох удирдлагуудын төлөөлөл, Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням нар оролцлоо.
Цугларалтын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдийн төлөөлөл “Хүүхдийн төлөө – За бол заавал хий” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилттэй танилцаж, хүүхдийн эрх, хөгжил, оролцоотой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, Монголын Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнээ сонгоно.
Мөн цугларалтын үеэр хүүхдийн төлөөллөөс дэвшүүлсэн санал, санаачилга, уриалгыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хүүхдийн төлөөх төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм.




