ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ТББХ: УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн төслүүдийг нэмэхийг дэмжлээ

ТББХ: УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн төслүүдийг нэмэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.03.18/-ийн хуралдаанаар  гурван асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томёоллоор санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.1 хувь нь дэмжив. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томёоллоор санал хурааж, 66.7 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 2 гишүүн   2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай шинэчилсэн найруулга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн 66.7 хувиар дэмжлээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна