ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ

“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг технологи, инновацад суурилсан шинэлэг шийдлээр шийдвэрлэх зорилготой “UB Hackathon 2026” тэмцээн өнөөдөр “Менторын өдөр”-өөр эхэллээ. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт есөн баг оролцож байна. Оролцогчид Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг судлан, дэвшилтэт технологи, инновацад суурилсан бодит шийдлүүдийг боловсруулж эхэллээ.

Тэмцээний эхний өдөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн туршлагатай менторууд багуудтай ажиллаж, санаа, төслийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэх боломж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч байна. “UB Hackathon 2026” тэмцээний хоёр дахь өдөр оролцогч багууд боловсруулсан шийдлүүдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой шилдэг инновацын төслүүдийг тодруулах юм.

Энэхүү тэмцээн нь залуусын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар, инновацын чадамжийг хөгжүүлэхээс гадна хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ санаа, технологийн шийдлүүдийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна