ШУУРХАЙ МЭДЭЭ:

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Улс төр

Э.Батшугар: Витамин, жин бууруулах бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдаа, хэрэглээг таслан зогсоох үүрэг өглөө

Э.Батшугар: Витамин, жин бууруулах бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдаа, хэрэглээг таслан зогсоох үүрэг өглөө

"Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж  байна.

Иймд  Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын  газар болон  Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг  тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож , хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна" гэжээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Э.Батшугар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна