Францын алдарт “Бордо” дарсыг Монгол Улсад оруулж ирдэг хэмээн олон нийтэд танигдаад буй “Лэмиссер” ХХК үнэхээр жинхэнэ сайн дарс оруулж ирдэг эсэх нь эргэлзээтэй байна.
Учир юу вэ гэвэл, саяхан “L’Emissaire by Larteau” гэсэн “алдарт” дарснаас нь авч үзэв. Санамсаргүй байдлаар шошгыг нь хуултал цаанаас нь “Chateau Lapin Imperial” гэсэн шошго гарч ирж байх юм. Ямар учиртай, юу болов гээд дахин “Château Sénilhac Haut-Médoc” гэсэн нэртэй дарсыг нь авч шошгыг нь хуултал “Chateau Antilope Tibetaine” гэсэн өөр шошго гарч ирж байх нь тэр.


Энэ юу болов хэмээн интернетээс хайж судалж үзтэл хэдэн жилийн өмнөөс хятадын бизнесменүүд францын бордогийн усан үзэмний талбай, дарсны үйлдвэрүүдийг ихээр худалдан авч олон улсад дарс нийлүүлэх болсон байна. Гэтэл нарийн шалтгааныг нь мэдэхгүй ч удалгүй үйлдвэрлэл нь зогсож хятадууд эдлэн газруудаа худалдаалсан байна.
Тэгвэл манай улсад эдгээр дарсыг оруулж ирж байгаа “Лэмиссер” гэж ямар компани вэ? Тус компанийг францын иргэн Пьер-Ив Ригау болон түүний монгол эхнэр Б.Марал нар үүсгэн байгуулж, өөрсдийгөө алдарт “Бордо”-н дарс нийлүүлдэг “Монгол-Франц гэр бүл” хэмээн нийтэд сурталчилж, олны танил эрхмүүдтэй ч ойртоод авсан байх юм. Өдгөө тэдний оруулж ирдэг “алдарт” дарснууд бүх л сүлжээ дэлгүүр, ресторануудад зарагдаж байна.


Сайн чанарын алдартай дарс хэрэглэж байна гэж бодтол доороос нь өөр шошго гарч ирж байгаа нь юу хэрэглэж байгаад эргэлзээ, сэжиг төрүүлэхээс гадна хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна.
“Хүнсний хувьсгал”, “Хүнсний аюулгүй байдал” гэж нийтээрээ ярьдаг ч бодит байдал ийм л байна. Мартын 8 болж дарсны хэрэглээ нэмэгддэг энэ үед олон охид бүсгүйчүүдээ хордуулахаас өмнө холбогдох байгууллагууд нь шалгаж, тогтоох буй заа.




