Турк Улсад 2021 онд ой, хээрийн түймэр гарсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан байдаг.
Тиймээс дэвшилтэт технологид суурилсан түймрийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлснээр гал унтраах 27 нисэх онгоц, 105 нисдэг тэрэг, 14 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 6,000 орчим газрын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа бол 25,000 гаруй гал сөнөөгч 776 ажиглалтын цамхаг болон хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэх системийн тусламжтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Турк Улсын хэлж байгаагаар энэхүү туршлагыг хэрэгжүүлснээр дэлхийн улс орнууд ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан түймрийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг СОР31 хурлын үеэр онцлон тэмдэглэсэн юм.
Нэг үгээр ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, түймрийг шуурхай таслан зогсооход улс орнуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Тэр дундаа түймэр бол улсын хил хязгаарыг үл хайхардаг, хохирол өндөр учруулах эрсдэлтэй.
Тиймээс ч технолгийн дэвшлийг ашиглахын сацуу хүн хүчээр цаг ямагт дэмжиж байх нь чухал юм.
Яг үүний тод жишээ нь 2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Нөмрөгийн Дархан цаазат газарт эхэлсэн түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 76 гаруй хувийг хамарсан нь ой, хээрийн түймэр ямар их хохирол учруулдгийг бидэнд дахин сануулсан явдал юм.
Тиймээс энэхүү сургамжид үндэслэн Монгол Улсын байр суурийг БНТУ-ын Анталяа хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал буюц СОР31 хурлын Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэгт илтгэл тавих үеэрээ илэрхийллээ.
Тухайлбал, хиймэл дагуулын ажиглалт, зайнаас тандан судалгаа, газар дээрх хяналт, цаг агаарын мэдээллийг уялдуулан эрсдэлийг урьдчилан тооцох, эрт илрүүлэх, шуурхай мэдээлэх чадавхыг бэхжүүлэх.
ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнуудтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах байнгын механизмыг бүрдүүлэх.
Дэвшилтэт технологийг нэвтрүүлж, орон нутгийн иргэд, малчдын уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологи, олон улсын туршлагатай хослуулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юс.
Монгол Улс энэ чиглэлээр бусад улс орон, олон улсын байгууллагатай туршлага, технологи солилцож, хамтарсан санаачилгыг бодит ажил хэрэг болгоход бэлэн байна.
Тиймдээ ч Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Анатальяагийн санаачилгыг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Жил бүр дэлхийн хэмжээнд ойролцоогоор 261 сая га газар нутаг, үүний дотор 127 сая га орчим ой түймэрт өртөж байгаа бөгөөд XXI зууны эцэс гэхэд түймрийн онцгой эрсдэлтэй үзэгдлийн давтамж 50 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол нь харилцан бие биеэ улам эрчимжүүлж, сөрөг мөчлөгийг бий болгож байна.
Тиймээс энэхүү сорилтод хариу үзүүлэх төрийн манлайлал, хамтын ажиллагааны эрч хүчийг улам нэмэгдүүлэх шаардлагатайг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төвөөс онцгойлон уриалсан юм.
Түймэрт тэсвэртэй байдлыг бий болгохын тулд зөвхөн түймэр гарсны дараа унтраах хариу арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхэд төвлөрсөн, нэгдсэн менежментийн арга барилд шилжих шаардлагатай.
Үүнд зохистой зохицуулалт, технологи, инновац чухал үүрэгтэй гэдэгт дэлхийн улс орнууд санал нэгдэж байлаа.
Тимээс Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Антальягийн санаачилгыг албан ёсоор эхлүүлэхээр боллоо.
Уг санаачилгыг COP31-ийг даргалагч Турк Улсын Засгийн газар манлайлж, Бразил Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран удирдана.









