ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Зорчигчоо "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гэж хэлсэн жолоочийг торгожээ

Зорчигчоо "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гэж хэлсэн жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргасныг шийдвэрлэсэн байна. Тэрбээр Ч:40 /Махимпекс-Улаанхуаран/ чиглэлийн 4-032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээрээс "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гээд буулгасан” гэх гомдол мэдүүлсэн байна.

Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав. Иргэд энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулах боломжтой.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:автобус

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна