ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд олгоно

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

 

Уг хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг наймдугаар сарын 11, 25-ны өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн наймдугаар сарын 11-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний олголтыг хийх юм. Харин наймдугаар сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг олгоно. Түүнчлэн наймдугаар сарын 25-нд Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон Насны хишгийг тус тус олгоно. 

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна