ШУУРХАЙ МЭДЭЭ:

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Дэлхийд

Билл Гэйтс Сөүлд HD Hyundai-ийн тэргүүнтэй уулзаж, жижиг модуль цөмийн реакторын хамтын ажиллагааг хэлэлцэнэ

Билл Гэйтс Сөүлд HD Hyundai-ийн тэргүүнтэй уулзаж, жижиг модуль цөмийн реакторын хамтын ажиллагааг хэлэлцэнэ

Microsoft-ийг үүсгэн байгуулагч, TerraPower компанийн дарга Билл Гэйтс наймдугаар сарын 14-нд БНСУ-д айлчлах үеэрээ HD Hyundai-ийн ТУЗ-ийн дарга Чон Ги Сонтой уулзаж, жижиг модуль цөмийн реакторын (SMR) төслүүдийн хамтын ажиллагааг хэлэлцэхээр болжээ. 

БНСУ-ын бизнесийн салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, Гэйтсийн айлчлалын үеэр Үндэсний ассамблейн дарга Чо Жон Сик, Ерөнхий сайд Хан Сон Сүк болон SK групп, HD Hyundai-ийн удирдлагуудтай дараалан уулзах төлөвтэй байна.

Гэйтс болон Чон Ги Сон нар энэ оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мөн уулзаж, эрчим хүчний салбар болон SMR төслүүдийн талаар ярилцсан. Харин энэ удаагийн уулзалт нь тэдний долоон сарын дараах дахин уулзалт болох юм. 

Хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь Гэйтсийн үүсгэн байгуулсан TerraPower-ийн Natrium реактор юм. Энэ нь натригаар хөргөдөг, IV үеийн дэвшилтэт реакторын технологи бөгөөд эрчим хүч хадгалах системтэй хослон ажиллахаар төлөвлөгдсөн. 

Хамтын ажиллагаа аль хэдийн бодит шатандаа оржээ. 2026 оны тавдугаар сард TerraPower болон HD Hyundai Natrium реакторын үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох гэрээ байгуулсан. Уг гэрээгээр HD Hyundai Heavy Industries нь Natrium реакторын Reactor Enclosure System буюу реакторын хамгаалалтын их биеийн эд ангиудыг үйлдвэрлэх давуу эрхтэй үйлдвэрлэгчээр сонгогдсон байна. 

Мөн TerraPower, HD Hyundai болон Hyundai Engineering & Construction компаниуд Natrium технологийг олон нэгжээр үйлдвэрлэж, барьж байгуулах чиглэлээр дизайн, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, барилга угсралт болон төслийн санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

TerraPower-ийн анхны Natrium цахилгаан станц АНУ-ын Вайоминг мужид баригдаж байгаа бөгөөд АНУ-ын Цөмийн зохицуулах хороо 2026 оны гуравдугаар сард уг реакторын барилгын зөвшөөрлийг олгосон. Улмаар дөрөвдүгээр сард барилгын ажил эхэлсэн байна. 

 

Эх сурвалж: Yonhap News⁠, TerraPower

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Билл Гэйтс

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна