ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Cэрүүний улирлын түүхий сүүний урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор боллоo

Cэрүүний улирлын түүхий сүүний урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор боллоo

Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг  баталлаа. Ингэснээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэгдэв.

May be an image of one or more people, dais and text

Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.

 

Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгджээ.

May be an image of one or more people

Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ.

 

Үүний зэрэгцээ хуурай сүүний импорт 2021 онд 5.4 мянган тонн байсан бол 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

May be an image of one or more people and text

Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Түүнчлэн түүхий сүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан бүртгэл, хяналтын механизмыг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангахаар тусгасан байна.

Цаашид урамшууллыг сүүний чанартай уялдуулан олгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, хяналт, хариуцлагын механизмыг сайжруулснаар төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, чанарт суурилсан сүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой юм.

 

Ингэснээр хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, сэрүүний улирлын сүүний хомсдолыг бууруулах, цаашлаад хуурай сүүний импортыг бууруулах бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэх боломж бүрдэж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ХХААХҮЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна