ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

COP17: “Риогийн гурван конвенц“-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

COP17: “Риогийн гурван конвенц“-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2020-2025 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, бодлогын баримт бичиг, хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаар COP17 хурлын тайзнаа дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Өнгөрсөн 2020-2025 онд эвдрэл орсон нийт 13,980 га(арван гурван мянга есөн зуун ная) талбайд техникийн нөхөн сэргээлт, 3,632 га (гурван мянга зургаан зуун гучин хоёр)талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй үр дүнд хүрсэн далайцтай ажил болсон.

Энэхүү нөхөн сэргээлтийн үр дүнг зүйрлэж үзүүлбэл

  • Техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь Улаанбаатар хотоос 1 км өргөн зурвасаар Төв аймгийн Лүн сумын төв хүрэхүйц талбай буюу 139.8 км үргэлжилнэ. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1 км өргөн зурвасаар 36.3 км үргэлжилнэ.

  • Хэрэв хөл бөмбөгийн талбайн хэмжээгээр тооцож, үзвэл 13980 га талбай нь 19,971 хөл бөмбөг (0.7 га)-ийн талбайтай дүйцэхүйц талбай юм.

  • Сүхбаатарын талбайн хэмжээгээр тооцож үзвэл техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь 4223 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1097 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Өөрөөр хэлбэл нийт 5320 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц өргөн удам нутаг дэвсгэрийг нөхөн сэргээж чадсан байна.

Цаашид уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газрыг үр дүнтэй нөхөн сэргээх, олон улсын туршлага судлах, мөн хуваалцах чиглэлээр ажиллахаар хэлэлцлээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:COP17

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна