ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир ажлаа хүлээн авлаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо

Энэ  хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг тушаалыг танилцуулж, АҮЭБ-ын сайд Г.Дамдинням дэд сайдыг угтан авч, баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. 

АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир нь уул уурхайн томоохон төсөлд бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатайгаас гадна төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан арвин туршлагатай юм. 

Тэрээр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийллээ. Мөн Засгийн газрын өмнө тулгараад байгаа нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг нэмэгдүүлэхийн төлөө АҮЭБЯ, Шатахууны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй гар нийлж, нээлттэй, ил тод хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир нь 

2011–2017 онд “Оюу толгой” ХХК-д мэргэжилтэн, 

2017–2020 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, 

2020–2021 онд Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал, 

2021–2025 онд “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, 

2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажилласан бөгөөд ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжин томилогдож, ажлаа хүлээн авлаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:АҮЭБЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна