ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн ахмадын хороо болон Баянзүрх дүүргийн Ахмадын зөвлөлийн төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 30 төрөл зүйлийн нийт 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж байна. 

Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс болон агаарын бохирдлыг бууруулах, хотын экологийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая мод тарьж, ургуулсан бөгөөд хөдөлгөөнийг бэлтгэл үе, тогтворжуулах үе, эрчимжүүлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд тарьж, ургуулах модны тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.
Ахмадууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Тэд ирээдүй хойч үедээ эрүүл, цэвэр, ногоон орчныг үлдээхийн төлөө иргэн бүрийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриаллаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна