ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Ногоон автобусны гэх А.Ганхуяг гурван жилийн хорих ял дээрээ 40 сая төгрөгийн торгууль нэмж төлнө

Ногоон автобусны гэх А.Ганхуяг гурван жилийн хорих ял дээрээ 40 сая төгрөгийн торгууль нэмж төлнө

Шүүгдэгч А.Ганхуяг өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгагдаж, нийтийн албанд ажиллах эрхээ гурван жилээр хасуулан, гурван жилийн хорих ял эдэлж байгаа юм.


Харин түүний холбогдсон залилангийн хэргийг хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Шүүхээс А.Ганхуягийг уг залилангийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн байна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал болон ялыг хөнгөрүүлэх бусад нөхцөлийг харгалзан 40 сая төгрөгөөр торгох ял оноожээ.


Мөн цагдан хоригдсон нэг хоногийг 15 мянган төгрөгөөр тооцож, торгуулиас 15 мянган төгрөг хассан байна. Ингэснээр А.Ганхуягийн төлөх торгуулийн эцсийн дүн 39 сая 985 мянган төгрөг болжээ.


Харин өмнөх шийдвэрээр оногдуулсан гурван жилийн хорих ял болон энэ удаагийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Ногоон автобус

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна