ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Монгол Улс ногоон, хиймэл оюунд суурилсан дата төвийн хөгжлийг урагшлуулах 10 санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс ногоон, хиймэл оюунд суурилсан дата төвийн хөгжлийг урагшлуулах 10 санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс UNCCD COP17-ын хүрээнд ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр нийт 10 санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаанд Монгол Улсаас гадна АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, компаниуд болон Азийн хөгжлийн банк оролцож, дата төвийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун, дижитал шилжилт, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах хүрээг бүрдүүлэв.

Эдгээр санамж бичгүүд нь Монгол Улсын ногоон, хиймэл оюунд суурилсан дата төвийн экосистемд дотоодын болон олон улсын зах зээлийн сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Монгол Улс сэрүүн уур амьсгал, эрчим хүч, газар нутгийн давуу талаа дижитал эдийн засгийн шинэ үнэ цэн болгон хувиргахыг зорьж, хөрөнгө оруулалт болон төслийн санхүүжих чадварыг дэмжих одоо хэрэгжиж буй арга хэмжээн дээр нэмэлтээр хөрөнгө оруулагчдад илүү тодорхой, үнэ цэнтэй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулж байна. Мөн төлөвлөж буй төслүүдийг сэргээгдэх эрчим хүч болон тусгай зориулалтын эрчим хүчний эх үүсвэртэй уялдуулан 24 сарын дотор эрчим хүчээр хангах боломжтой гэж тооцож байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Одоо бидний анхаарах зүйл бол сонирхлыг бодит хэрэгжилт болгох” хэмээн онцолж, санхүүжилт татах чадвартай төслүүдийг хамтран хөгжүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:COP17

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна