ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

IUCN-ийн Ерөнхий захирал Гретел Агилар Хустайд очиж, тахийн нутагшуулалтын амжилтыг онцоллоо

IUCN-ийн Ерөнхий захирал Гретел Агилар Хустайд очиж, тахийн нутагшуулалтын амжилтыг онцоллоо

Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ийн Ерөнхий захирал Гретел Агилар Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр Хустайн байгалийн цогцолборт газарт зочилж, тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсан амжилттай танилцжээ.

Тэрбээр Хустайд очсон сэтгэгдлээ хуваалцахдаа тахийн түүхийг байгаль хамгааллын бодит амжилт, хүн төрөлхтөн алдсан зүйлээ эргүүлэн сэргээж чаддагийн тод жишээ хэмээн онцолсон байна.

Гретел Агилар “Хустайд итгэл найдварыг өөрийн биеэр мэдэрч болно. Тахийн түүх бол яах аргагүй амжилтын түүх. Мөн хүн төрөлхтөн бид алдсан зүйлээ эргүүлэн хамгаалж чадна гэдгийг харуулсан түүх юм.

Тиймээс Хустайд очиж амжаагүй хүмүүс заавал очоорой. Учир нь энэ нь итгэл найдварт хүрч, түүнийг өөрийн биеэр мэдрэхтэй адил. Энэ нь ‘Тийм ээ, боломжтой’ гэж хэлж байгаатай адил. Итгэл найдвартай байж, гайхалтай үр дүнд хүрэх боломжтой” хэмээн ярьжээ.

Монгол Улсад тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсан түүх нь устаж үгүй болох аюулд өртсөн амьтныг хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг сэргээх чиглэлээр дэлхий дахинд танигдсан амжилтын нэг юм.

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй COP17-ын үеэр Хустайн тахь ийнхүү байгаль хамгаалалд итгэл найдвар төрүүлсэн бодит жишээ болон олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг татлаа.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:COP17

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна