ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Хүүхдүүд өдөрт зөвхөн НЭГ ЦАГ сошиал ашиглах хууль хэрэгжиж эхэллээ

Хүүхдүүд өдөрт зөвхөн НЭГ ЦАГ сошиал ашиглах хууль хэрэгжиж эхэллээ

2026 оны нэгдүгээр сарын 1‑ээс АНУ‑ын Виржиниа мужид 16 нас хүрээгүй хүүхдүүдэд зориулсан нийгмийн сүлжээний шинэ хязгаарлалт хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хязгаарлалтаар хүүхдүүд өдөрт дээд тал нь 1 цаг нийгмийн сүлжээг ашиглах эрхтэй. TikTok, Instagram, Snapchat, Facebook, WhatsApp зэрэг платформ хамаарна.

Нас, цагийн хязгаарлалт платформуудын системээр хянагдах аж. 

Энэхүү зохицуулалт нь хүүхдүүдийн цахим хэрэглээ, нойр, сэтгэл зүй, сурлагын төвлөрөлд эерэг нөлөө үзүүлэх, эцэг эх, багш нарын хяналт, зөвлөмжийг дэмжих зорилготой. 

Шинэ журам нь Виржиниаг хүүхэд, залуучуудын цахим аюулгүй байдлыг хамгаалах тэргүүлэх муж болгох зорилготой бөгөөд олон улс, мужууд ирээдүйд ижил арга хэмжээг хэрэгжүүлэх чиг хандлагатай байгааг харуулж байна.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна