ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Энэ сарын 23-ныг хүртэл хүйтэн хэвээр байна

Энэ сарын 23-ныг хүртэл хүйтэн хэвээр байна

23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хэвээр байна.

2026 оны 01-р сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -41...-46 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -35...-40 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -29...-34 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.   

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41...-43 градус, бусад хэсгээр -32...-34 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна. 

     2026 оны 01-р сарын 22-ноос 2026 оны 01-р сарын 26-ныг хүртэлх   

цаг агаарын урьдчилсан төлөв:  

 

24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:цаг агаар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна