ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Баян сумын удирдлагууд: Шинэ соёлын төв барих ажилд ₮5.3 тэрбум шаардлагатай

Баян сумын удирдлагууд: Шинэ соёлын төв барих ажилд ₮5.3 тэрбум шаардлагатай

Баян сумын иргэд мах, сүүний үйлдвэрийг хөгжүүлж, гутлын үйлдвэр байгуулахыг дэмжиж ажиллахыг хүслээ

Баян сумын иргэд мах, сүүний үйлдвэрийг хөгжүүлж, гутлын үйлдвэр байгуулахыг дэмжиж ажиллахыг хүслээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баян суманд ажиллаж сумын иргэдтэй уулзлаа.

Тэрбээр сумын удирдлагуудтай уулзах үеэр Баян сум төмөр зам, автозам, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тээвэр логистикийн гол зангилаа болж, хөгжлийн шинэ шатанд гарах бүрэн боломж бүрдсэнийг онцолж цахилгаан станцуудыг түшиглэн мах, сүүний аж ахуйг хөгжүүлэх, ажлын хувцас, гутлын үйлдвэр байгуулах, аж ахуй нэгжүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд сумын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад сумын удирдлагууд дэмжиж ажиллахыг онцолсон юм.

Сумын удирдлагууд 2026 онд шинэ эмнэлгийн барилгын ажил эхэлнэ. Харин Соёлын төвийн барилга хэт хуучирсан тул шинээр барих зураг, төсвийн ажлыг хийсэн. Барилгын ажилд нийт 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай тул 2027 оны улсын төсөвт суулгаж өгөхийг хүслээ.

Тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал иргэд, малчдын төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны үндсэн чиглэл, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн талаар голчлон тайлбарлаж, төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл хийсэн байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:pmtuv

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна