ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Шинийн 1-нд нийслэлд хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээгүй

Шинийн 1-нд нийслэлд хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээгүй

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй “Амгалан” цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчид хиймэл оюун ухаан болон камерын нэгдсэн системийн мэдээлэлд тулгуурлан авто замын нөхцөл байдлыг үнэлж, хөдөлгөөн зохицуулалтыг шуурхай хэрэгжүүлж байна.

Шинийн 1-ний 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон үзүүлэлттэй байгаа нь уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойг ЗХУТ-өөс онцолж байгаа юм.

Мөн шинийн 1-ний өдөр тэг зогсолт болж гацсан уулзвар, тойрог байсангүй. Ачаалалтай гудамж, зам өдрийн тодорхой цагуудад камерын нэгдсэн системд харагдсан ч  "Хашаагаа нээе" аяныг өрнүүлж, зогсоолын болон хөдөлгөөн зохион байгуулалтын менежментийг давхар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Нийслэлчүүд цагаан сараараа тэг зогссонгүй" гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцлов.

Мөн Шинийн 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд хулгайлах, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн өдрөөс 86 хувиар буурсан таатай мэдээг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна