ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Э.Бат-Амгалан сайдаас тайлбар шаардан өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нар ирж үймүүлжээ

Э.Бат-Амгалан сайдаас тайлбар шаардан өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нар ирж үймүүлжээ

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Барилга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан АТГ-т гомдол гаргасан юм. Улмаар тайван жагсаал хийж, БХБОС-ын сайд Э.Бат-Амгалантай уулзахаар нойтон өлсгөлөн зарлаад буй. 


Гэвч өнөөдөр жагсагчид руу хэсэг бүлэг хүмүүс дайран, уриа лоонзонг нь сүйдэлжээ. Эдгээр хүмүүс  “Жагсагчид хувьцаа эзэмшигчид биш, бүгд мөнгө авсан. Бид жинхэнэ хувьцаа эзэмшигчид” хэмээн мэдэгдэж, тайван жагсаж байсан хүмүүсийн биед халдсан байна. Цагдаагийн албан хаагчид жагсаал үймүүлэгчдийг баривчилсан бөгөөд тэдний дунд БЗД-ийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Пүрэвдорж байсныг эх сурвалж мэдээллээ. 


М.Пүрэвдорж нь Ховд аймаг төрсөн,  2021 оноос эхлэн БЗД-ийн 23 дугаар хорооны ЗД-аар ажиллаж байгаа аж. Өмнө нийслэлийн Тохижилт үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:politic

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна