2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Япон улсын богино хугацааны аяллын визний хураамжийг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад виз мэдүүлэхэд нэг удаагийн визийн төлбөр ойролцоогоор 3,000 иен буюу 108 мянган төгрөг байдаг бол шинэ зохицуулалт хэрэгжсэнээр 15,000 иен болж, тав дахин өсөхөөр байгаа юм.
Мөн олон удаагийн визийн хураамж 30,000 иен орчимд хүрэхээр тооцоолж байгаа бөгөөд виз мэдүүлгийн үйлчилгээний нэмэлт төлбөрүүд тусдаа бодогддог тул нийт зардал илүү өсөх боломжтой.
Энэ нь 1978 оноос хойш визний үндсэн хураамжид хийж буй хамгийн том шинэчлэл болж байгаа бөгөөд Япон руу зорчих иргэдийн зардалд шууд нөлөөлөхөөр байна.





