ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ховд аймаг амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэнэ

Ховд аймаг амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэнэ

Ховд аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан шинэ зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ. Аймгийн Засаг даргын захирамжаар долоо хоногийн Бямба, Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр болсон байна.

Энэхүү шийдвэр нь нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн орчныг дэмжих, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, гэр бүлийн гишүүдийн хамтын цагийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн уламжлалт болон орчин үеийн соёлыг гэр бүлийн хүрээнд өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Захирамжийн хүрээнд амралтын өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, алба хаагчдыг зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд ажилд дуудахгүй байх үүрэг хүлээлээ. Өөрөөр хэлбэл, байгууллагууд хамтын гэрээ болон дотоод журмынхаа дагуу амралтын өдрүүдэд ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах аж.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна