Өмнөд Солонгосын Сөүл хотын төв шүүх өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-нд БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёолын гэргий, тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г авлигын хэргээр буруутай гэж үзэн 20 сарын хорих ял /нэг жил, 8 сар/ оноолоо.
Шүүхийн тогтоолоор Ким Гон Хи нь шашны байгууллага болох Unification Church-тай холбоотой этгээдээс үнэтэй бэлэг, эд зүйлс хүлээн авсан нь албан тушаалын нөлөөг ашигласан авлигын үйлдэлд тооцогдсон байна. Тухайлбал, өндөр үнэтэй үнэт эдлэл болон тансаг хэрэглээний бараа багтсан талаар дурджээ.
Харин түүнд холбогдуулан шалгасан зарим бусад хэрэг, тухайлбал хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн болон улс төрийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.
Энэхүү шүүхийн шийдвэр нь Өмнөд Солонгосын улс төр, нийгэмд томоохон дуулиан тарьж, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна.
Эх сурвалж: Аpnews.com





