ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, 30 их наяд төгрөгийн зардал бууруулна

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, 30 их наяд төгрөгийн зардал бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.11/ “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротттой уулзаж, Оюутолгойн төслийн хүрээнд Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэв.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 их наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа” гэв.

 

 

Шинэ тохиролцооны хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар ойролцоогоор 8 их наяд төгрөг, Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 их наяд төгрөгийн зардлыг тус тус бууруулах боломж бүрдсэн байна. Ингэснээр нийтдээ 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулна гэж Засгийн газар үзэж байна.

Мөн Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 оноос хуваарилах талаар талууд харилцан тохиролцжээ.

 

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлж, өнөөдөр хийсэн тохиролцоонуудыг түүхэн ач холбогдолтой алхам хэмээн онцоллоо.

Тэрбээр “Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн үйлчилгээний төлбөрийг мөн буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил” хэмээв. 

Түүнчлэн Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар 2027 онд ногдол ашиг хүртээхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг дахин баталгаажуулсан байна.

Саймон Тротт “Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаанд суурилсан эдгээр санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно” гэв.

Ийнхүү Монголын Засгийн газар болон “Рио Тинто” Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа томоохон өөрчлөлт оруулж, зардлыг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх болон 2027 оноос ногдол ашиг хуваарилах чиглэлээр тохиролцоонд хүрээд байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна