ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 дүгээр албан даалгаврын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нарт албан чиглэл хүргүүллээ. \2026.11.12\

 

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.

 

Улсын онцгой комиссоос 21 аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг судлан, санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгаа юм.

 

Шадар сайд албан чиглэлдээ аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, аймаг, орон нутгийн уялдаа холбоог хангах, отор нүүдэл хийж буй малчдад төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болголоо.

 

Эдгээр арга хэмжээ нь өвөлжилтийг хохирол багатай даван туулах, малчдын эрсдэлийг бууруулах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэнэ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна