Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах арга хэмжээг эхлүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд дүүргийнхээ ЕБ-ын 21 дүгээр сургуулийн ахлах ангийн 90 орчим сурагч Зэвсэгт хүчний 015 дугаар ангид зочилж, өдөр тутмын үйл ажиллагаатай нь танилцлаа.







Хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноо хамгаалах, цэргийн алба хаах иргэний журамт үүргээ биелүүлэхийн ач холбогдлыг бодитоор ойлгуулах нь бидний чухал зорилт юм. Цаашид дүүргийн Ерөнхий боловсролын бусад сургуулийн ахлах ангийн сурагчдыг уг арга хэмжээнд үе шаттайгаар идэвхтэй хамруулна.

Эх орноо хайрлах сэтгэлтэй, зөв хүн төлөвшүүлэхийн төлөө хамтдаа!




