ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Элчин сайд асан Шэнь Миньжуан БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын даргаар томилогджээ

Элчин сайд асан Шэнь Миньжуан БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын даргаар томилогджээ

Монгол Улсад суух БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө нутаг буцсан Шэнь Миньжуань тушаал дэвшиж, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын даргаар томилогдсон байна.
Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээр тэрбээр өмнөх дарга Лю Жиньсуныг залгамжилж, Азийн газрын даргын албыг хашиж эхэлжээ.
Шэнь Миньжуань 2023 оны есдүгээр сараас 2026 оны долдугаар сар хүртэл Монгол Улсад Элчин сайдаар ажилласан бөгөөд энэ сарын 23-нд Монголын төрийн дээд албан тушаалтнуудтай үдэх уулзалт хийсэн.


Шэнь Миньжуань 1972 онд төрсөн, өмнө нь Малайз, Индонезийн Элчин сайдын яаманд, Гадаад хэргийн яамны Азийн газарт зөвлөх, дэд дарга зэрэг алба хашиж байсан туршлагатай дипломатч юм.
 

Азийн газар нь Хятадын гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Азийн бүс нутаг, улс орнуудтай хоёр талын харилцааг судлах, төлөвлөх, дипломат хэлэлцээ хийх, гадаад дахь дипломат байгууллагуудын ажлыг удирдах зэрэг чиг үүрэгтэй. Мөн АСЕАН, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, Хятад, Япон, Солонгос хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн цөмийн асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаа, халуун цэгийн асуудлуудыг хариуцдаг.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Шэнь Миньжуан

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна