ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Хятад автомашины аюулгүй байдлын хатуу стандарт мөрдөнө

Хятад автомашины аюулгүй байдлын хатуу стандарт мөрдөнө

2027 оноос Хятадад нуугдмал хаалганы бариултай автомашиныг хориглож, автомашины аюулгүй байдлын хатуу стандарт мөрдөнө.

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жин нь 3.5 тонноос бага бүх зорчигч тээврийн машин (суудлын болон SUV, ялангуяа цахилгаан машинууд) гадна болон дотор талдаа механик яаралтай нээх функцтэй хаалганы бариултай байх ёстой болно.

Энэ шаардлага нь бүрэн цахилгаанаар ажилладаг, нуугдмал бариулыг бодитойгоор хориглож байгаа юм. Цахилгаан машин олшрохын хэрээр нуугдмал бариултай машинууд осол, гал, усанд автах үед зорчигчид гацах тохиолдол нэмэгджээ. 

Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яам /MIIT/-ийн судалгаагаар:

•  Электрон бариултай машинууд ослын дараа хаалга нээгдэх боломж 67%, харин механик бариултай нь 98%.

•  Хүүхдийн гар хавчуулах, хүйтэнд гацах, аврах баг гаднаас нээж чадахгүй байх гомдол өсчээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна