ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Дэлхийд

“ChatGPT”-г зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгажээ

“ChatGPT”-г зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгажээ
?
Админ хэрэглэгч

“ChatGPT”-г зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгажээ

Германы шүүх OpenAI компанийн ChatGPT хиймэл оюун ухааны платформыг дууны үгсийг зөвшөөрөлгүй ашигласнаар зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн гэж буруутгажээ. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Германы хөгжмийн зохиогчийн эрхийн байгууллага болох “GEMA” шүүхэд гомдол гаргасан аж. Улмаар Мюнхен дүүргийн шүүх “ChatGPT” нь нэртэй уран бүтээлчдийн есөн дууны үгийг сургалтын өгөгдөлд ашиглаж, зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэж тогтоосон бөгөөд “OpenAI”-ийг зохиогчийн эрх эзэмшигчдэд нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ.

“GEMA”-гаас “Европт анх удаа зохиогчийн эрхтэй бүтээлүүдийг AI ашиглах асуудлыг шүүх хянан шийдвэрлэж, уран бүтээлчдийн талд шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэв. Харин “OpenAI”-ийн төлөөлөгч энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж буйгаа мэдэгджээ. Түүнчлэн уг шийдвэр нь зөвхөн цөөн хэдэн дууны үгэнд хамаарах бөгөөд Германд “ChatGPT” ашигладаг сая сая хүн, байгууллага, хөгжүүлэгчдэд нөлөөлөхгүй гэж онцолсон байна. “GEMA” нь дэлхийн хамгийн том хөгжмийн зохиогчийн эрхийн байгууллагуудын нэг юм. Энэ хэрэг ирээдүйд “AI”-г бусад бүтээлч салбарт ашиглахад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Холбоотой:Дэлхийд

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна