ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

С.Далхаасүрэн: Ирэх өвлийн бэлтгэл хангахын тулд 10-н сар хүртэл цахилгаан хязгаарлана

С.Далхаасүрэн: Ирэх өвлийн бэлтгэл хангахын тулд 10-н сар хүртэл цахилгаан хязгаарлана

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн ирэх өвлийн бэлтгэлийг хангах зорилгоор энэ оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг гуравдугаар сарын 2-ноос аравдугаар сарын 10-ны хооронд батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлэх болсныг мэдэгдлээ.

Төлөвлөгөөт засварын хүрээнд нийт 2132 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

 • Ашиглалтын хугацаа дуусч, хугарч унах эрсдэлтэй 0.4–35 кВ-ын 1144 тулгуурыг солих

 • 0.4 кВ-ын 8000 холболтын хавчаарыг шинэчлэх

 • 1000 тоолуурын нэгдсэн хайрцгийн буултын кабелийг солих

 • 6–35 кВ-ын 20 реклоузер, 60 хуурай салгуур шинээр суурилуулах

 • Цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг хөнгөлөх

Эдгээр ажлыг гүйцэтгэх хугацаанд нийт хэрэглэгчдийн 72.8 хувийн цахилгаан хангамжийг түр хугацаанд хязгаарлах юм байна.

Албаныхан иргэдийг засвар, шинэчлэлийн ажлыг ойлгож, хүлээцтэй хандахыг уриаллаа.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна