ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.04.07) 15.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг хэлэлцэж улмаар Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэхүү хуулиар ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болон тангаргаасаа няцсан гишүүнийг Ёс зүйн дэд хороо, чуулганаар хэлэлцэн, Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой.

Хуулийн төслийн гол онцлогууд:
Ёс зүйн хариуцлага: Тангаргаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татах.
Шүүхийн шийдвэр: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эгүүлэн татна.
Жагсаалтын хариуцлага: Жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн зөрчил гаргавал хариуцлага тооцно.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна