ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Xаллим их сургуулийн Xанганг Cонгшим эмнэлгийн эмч нар Mонгол хүүхдүүдийг эмчилжээ

Xаллим их сургуулийн Xанганг Cонгшим эмнэлгийн эмч нар Mонгол хүүхдүүдийг эмчилжээ

Жижиг, дунд үйлдвэрийн газраас аас анх санаачлан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Жун Сон Ён болон тус улсын Халлим их сургуулийн Ханган Соншим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран жил бүр 2 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлдэг болсон билээ.

Энэ ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраас хүнд түлэгдэлтэй бага насны хүүхдийн судалгааг хийж, 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ, 2024 онд Н.Номин-Эрдэнэ, мөн онд Баян-Өлгий аймгийн харьяат Е.Дамир хүү сонгогдон эмчлүүлсэн юм. Дамир хүү нүүр, 2 гар, хүзүү, цээж хэсгээр 45%-тай, 3В зэргийн хүндрэлийн зэрэгтэй түлэгдсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 28 хоног ухаангүй байж, эмийн эмчилгээ болон нөхөн сэргээх хагалгаанд 4 удаа ороод байсан билээ. 

Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн харъяат Б.Маргад эмчлүүлээд эх өчигдөр орондоо ирсэн юм. 

Өнөөдөр эдгээр хүүхдийг БНСУ-д эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд асарч, халамжилж, өөрийн үр хүүхэд мэт санаа тавьж байсан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Жун Сон Ёны хамт Халлим их сургуулийн Ханганг Сонгшим эмнэлгийн дарга, профессор Хо Жүн, пластик мэс заслын эмч Со Дун Гүг тэргүүтэй түлэнхийн мэргэшсэн эмч, сувилагчдын баг Улаанбаатар хотод ирлээ. 

Тэднийг ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, эмчлүүлэгч 4 хүүхэд гэр бүлийнхний хамт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд угтан авав. Хүүхдүүд эмчлэгч эмч, сувилагч, халамжлагч өвөө Жун гуайг таниж, баярлан тоссон нь сэтгэл хөдөлгөм байлаа. 

Халлим их сургуулийн Ханган Соншим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгийн мэс заслын эмч, сувилагч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлгийн мэргэжил нэгтнүүдийн урилгаар сургалт зохион байгуулж, түлэнхийн зэрэгтэй өвчтөнүүдийг үзэж, зөвлөгөө өгөх юм. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Xанганг Cонгшим

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна