ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй

Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй

Туулын хурдны зам төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хот төлөвлөгч хүний үүднээс байр сууриа илэрхийлэхэд нэгдүгээрт Улаанбаатар хотод баруунаас зүүн тийш нэвт явж болдог ганц л өргөн чөлөө бий. Энэ бол Энхтайваны өргөн чөлөө. Аливаа хотууд газар зүйн онцлогтоо тааруулан хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудаа барьдаг. Үүний дараа тойрог замуудыг хөгжүүлдэг. 


Улаанбаатар хот үе шаттайгаар тэлэхийн хэрээр хамгийн анх Бага тойруугийн өргөн чөлөөг бий болгож, удаах нь Нарны зам, гүүрийг барьснаар Их тойруугийн цогц бүтээн байгуулалт бий болсон. Үүнийг үргэлжлүүлэн гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн замыг барих ёстой.


Зарим мэргэжлийн хүмүүсийн байр суурийг авч үзвэл Туулын хурдны замыг түгжрэлд нөлөөлөхгүй гэдэг агуулгыг дэвшүүлсэн байсан. Харин хот төлөвлөлтийн үүднээс харах юм бол тус хурдны зам нь авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй. Учир нь Нисэх, Баянзүрхийн болон 22-ын товчоо руу өдөрт 60 мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд 80 хувиар өссөн тооцоолол гарсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт зорчилт 1.8 сая байгаа бол 2040 он гэхэд 2.8 сая болж өснө. Хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр дээрх гурван товчооны чиглэлийн зорчилт хөдөлгөөн ч мөн адил өснө гэсэн үг. 


Тэгэхээр уг асуудал дээр мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, Туулын хурдны замын мэдээллүүдийг нь ил тод болгоод, хоёр тал болж талцан нэг нэгнийгээ харлуулахгүйгээр мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй” гэв.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Tuulhighway

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна