ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн Ерөнхийлөгч Гулиэмо Пикк (SACE) нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлийн салбаруудад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Италийн талаас дээрх дурдсан чиглэлээр хамтран ажиллах саналыг дэмжиж, хамтын ажиллагааг "Экспортын зээлийн агентлаг" (SACE)-аар дамжуулан өргөжүүлэх боломжийн талаар танилцуулав. 

Тус агентлаг нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

Талууд монголын ноос, ноолуурын салбарт бодит төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тэр дундаа Итали Улсын шилдэг тоног төхөөрөмжүүдийг эл салбарт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна