Хүүхдийн зуслан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор хамтран зуслангийн бүлгийн удирдагч багш бэлтгэх үндэсний сургалтыг олон улсын жишиг хөтөлбөрийн дагуу Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.


Тус сургалт нь зуслангийн хүний нөөцийг чадавхжуулж, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар хүүхдийн хөгжлийг дэмжих орчныг бэхжүүлэхийн зэрэгцээ соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулахад чиглэж байна.
Сургалтад 19 аймаг, 6 дүүргээс 120 гаруй оролцогч хамрагдаж байгаа бөгөөд хүүхдийн зуслангийн төлөөлөл, ирээдүйн бүлгийн удирдагчид, боловсрол болон хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулснаараа онцлог юм.







“Хүүхдийн зуслангийн бүлгийн багшийн үндэсний сургалт”-нд Канад улсаас Олон Улсын Зуслангуудын холбооны Ерөнхийлөгч асан JOHN JORGENSON болон Энэтхэг, ОХУ-аас зочин багш нар хүрэлцэн ирж мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.





