ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж задарсанд дарагддаг бус хүн бүрд тэгш үйлчилдэг байх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж задарсанд дарагддаг бус хүн бүрд тэгш үйлчилдэг байх ёстой

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар болсон С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөн, захирамжаа гардан авлаа. 

Тэрбээр "Миний бие 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт,  2000 онд АНУ-ын Саут Уэст их сургуулийг хууль зүйн магистраар төгссөн эрх зүйч хүний хувьд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг сахин хамгаалж, ёс зүйг эрхэмлэн төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно.

Хууль ядарсанд үйлчилж задарсанд дарагддаг бус хүн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой.  Улс төрчид элдэв хэрэг ярьдаг, шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад нь хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэж харлуулдаг байдлыг засаж залруулахын төлөө ажиллана. 

Хууль сахиулдаг байгууллага нь хэргээ мөрдөж, ярьдаг, хууль тогтоогчид нь бодлого, шийдэл ярьдаг байх ёстой. Хүнийг хардаж болно, гүтгэж болохгүй, хүнийг шүүмжилж болно доромжилж болохгүй. Тиймээс Хууль тогтоох байгууллага УИХ, ЗГ-ын гишүүдээсээ эхлээд төрийн бүх шатанд хууль дээдлэх, хууль биелүүлдэг, мөрддөг байхыг шаардаж ажиллана.

Би төрийн хар хайрцгийн бодлогын нэгээхэн хэсэг нь төрдөө тангараг өргөсөн жирийн нэг албан хаагчдын ёс зүй, сахилга бат, ноён нуруу, тэдний чин сэтгэл дээр тогтож байдаг гэж боддог. Тиймээс үе үеийн сайд нарын хийж хэрэгжүүлж байсан зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлж, энэ салбарт ажиллаж байгаа ажилтан, албан  хаагчдынхаа нийгмийн асуудал,үнэлэмж, ажиллах орчин, тоног төхөөрөмжийн хангалтад онцгой анхаарч ажиллах болно. 

🇲🇳МОНГОЛЫН МИНЬ ЗАЯА ӨӨДӨӨ БАЙЖ,

ТӨР УЛС МИНЬ ТҮВШИН БАЙХ БОЛТУГАЙ !

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна