ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Өнөөдөр МАН-ын хурлаар тэтгэвэр нэмэх эсэхийг шийднэ

Өнөөдөр МАН-ын хурлаар тэтгэвэр нэмэх эсэхийг шийднэ

МАН өнөөдөр Удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаа Их тэнгэрт хийнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, татварын бодлого, нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэл, бизнес эрхлэгчидтэй холбоотой хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэх аж.

Тодруулбал, татвар болон НДШ-ийн шинэчлэл, тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, Бизнес эрх чөлөөний тухай хууль зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт үүсгээд буй томоохон асуудлаар МАН нэгдсэн байр сууриа тодорхой болгохоор төлөвлөж буй юм. Мөн ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудал, тэтгэврийн шинэчлэлийн хэд хэдэн хувилбарыг энэ үеэр нарийвчлан хэлэлцэж, эцэслэн тохирохоор төлөвлөж буй. 

Энэ талаар салбарын сайд Т.Аубакир “Тэтгэвэр нэмэх 5-6 хувилбар бүхий хуулийн төслийг энэ Бямба гарагт бүлгийн хурлаар танилцуулж, дараа нь Засгийн газарт оруулна” гэж мэдээлсэн. 

Харин Ерөнхий сайд Ерөнхий сайд өмнө нь тэтгэврийн тогтолцоонд шударга байдлыг бий болгож, ахмад настнуудын орлогын ялгааг бууруулах чиглэлд шинэчлэл хийхээ мэдэгдээд байгаа юм. 

Ингэснээр тэтгэврийн нэмэгдлийг ямар зарчмаар хийх зэрэг асуудал МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар тодорхой болно.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:МАН

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна